Өнгөрсөн онд 23 хүүхэд ГАЛД ӨРТӨЖ АМИА АЛДЖЭЭ

Admin | 2022-05-26


      Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд гамшиг аюулт үзэгдэлд нийт 853 хүн өртөж нас барсан байна. Үүний 17 хувийг буюу 145  нь бага насны хүүхэд байгаа юм.

Харин өнгөрсөн онд ахуйн хүрээний осол болон гамшигт үзэгдлээр нийт 62 хүүхэд амиа алдсан байна. Үүнийг дотор нь задалбал, 23 хүүхэд галд өртөж, 3 хүүхэд өндрөөс унаж амиа алджээ. Зөвхөн голд живж буюу усны ослоор л гэхэд 22 хүүхэд амиа алдсан байна.

 Тэгвэл гэртээ хараа хяналтгүй цоожлогдож үлдсэний улмаас болон байгалийн аюулт үзэгдлээс шалтгаалан 14 хүүхэд амь насаараа хохирчээ.

Сүүлийн гурван жилд гамшиг, ослын шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 58.9 хувь нь усны осолд өртсөн гэсэн статистик судалгаа байна. 

Энэ нь эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах шаардлага тулгамдаж байгааг харуулж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)