
ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр орж ирсэн тухай мэдээлэл буй.
Тэгвэл Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс хойд зүгт 122 км-т, Минжийн хангайд гарч буй түймрийг унтраахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод нисдэг тэргээр тээвэрлэн хүргэсэн байна. Нэмэлт хүчээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн очжээ.
Ойн түймрийг цурманд оруулж чадсан эсэх талаар ОБЕГ-аас тодруулахад "Түймрийг унтраахаар ажиллаж байна" гэжээ.