
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн баярын өдөр энэ долоо хоногийн Лхагва гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.
Энэ жилийн хувьд төв талбайд "Энх тунх-Мөнх тунх" нэртэй баярын арга хэмжээг болохыг өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Үүнээс гадна зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр нь Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.