Энхийг сахиулж яваад амиа алдсан хурандаагийн хүүхдүүдэд 15 сая төгрөг хандивлалаа

Admin | 2022-05-30


Энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд сэтгэлийн хандив өргөж, гурван хүүхэд тус бүрд 5 сая төгрөгийг гардууллаа.

2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин юм.

Өдгөө түүний хүү С.Мөнх-Эрдэнэ аавынхаа үргэлжлэл болон хилийн цэргийн 0303 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)