ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

Admin | 2022-05-30


Таван шар мэнгэтэй хөх бич өдөр.

  • Аргын тооллын: 2022.5.31, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 04.58-20.42
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)