Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ

Admin | 2022-05-30


НИТХ-ын ээлжит XIV хуралдаан өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг 124 чиглэл, 1425 тээврийн хэрэгсэлд хүргэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлтгүй болно.

Зорчигч тээвэрлэж буй автобуснуудын 75 хувь нь арваас дээш жил ашигласан байхын дээр 540 автобусыг нийтийн тээврээс хасахаар болсон нь хамгийн тулгамдсан асуудал юм.

Тиймээс нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийхээс аргагүйд хүрсэн бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоод зээллэг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод нийслэлийн гурван асуудал багтсаны нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Олон жилийн турш яригдсан хүлээлттэй байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ. 

Ингээд НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгаж, тогтоол гаргалаа" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)