
Ирэх оны төсөв, үнийн өсөлттэй холбогдуулан “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
Удирдах зөвлөлийн гишүүн Э.Нэргүйцэцэг "Манай улсад тэтгэврийн насны 380 мянган ахмад бий. Тэдгээрийн 11 хувь буюу 304 мянган ахмад 500 мянган төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадуудыг өвдөх эрхгүй болгож байна. Хэрэв өвдвөл 500 мянган төгрөг хүрэлцэхгүй. Төр барьж байгаа хүмүүс цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрлээ. Ядаж 500 мянган төгрөгөөс доош төгрөгийн тэтгэвэр авч байгаа 304 мянган ахмадынхаа тэтгэврийг ядаж 1 сая төгрөгт хүргээд өгчих. Ирэх оны улсын төсөвт тэтгэврийн нэмэгдлийг тусгах нь зөв. Учир нь өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь бидэнд хүнд тусаж байна. Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд одоо ядуу амьдрах ёсгүй" гэлээ.