
Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Зөгийн бал нь нектар буюу сахарын агууламж өндөртэй зүйл юм. Энэхүү чихэрлэг бүтцийг голдуу фруктоз болон глюкоз бүрдүүлдэг. Хамгийн гол нь байгалийн уг сахар нь хүний биеийн энерги болон шингэнийг маш хурдан нөхдөг байна. Мөн зөгийн баланд олон төрлийн витамин, эрдэс бодис, электролит нэгдэл болон амин хүчлүүд агуулагддаг. Тиймээс эрүүл мэндэд тустай шинж чанараас нь улбаалан хүн төрөлхтөн эртнээс үүнийг байгалийн сахарын журмаар ашигласаар ирсэн аж.
Эрдэмтдийн судалгаагаар зөгийн бал нь хүний гэдсэн дэх ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг бий болгох болон амьсгалын замыг сайжруулах, ханиалгыг дарахад өндөр үр дүнтэй болохыг нотолсон байна.
Зөгийн балыг хэрэглэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй:
Өглөөд өөрийн гарын эрхий хурууны дайны хэмжээтэй зөгийн балыг идэх нь өдрийн турш ходоод болон хоол боловсруулах процессод эерэгээр нөлөөлдөг.
Гэвч ихэнх хүмүүс энэхүү зохимжит хэмжээнээс өдөрт 2-3 дахин ихийг хэрэглэдэг байна.
Зарим зөвлөгөөнд зөгийн балыг халуун ус юм уу цайнд хутгаж уух нь эрүүл мэндэд ашигтай байдлыг нь бууруулдаг гэсэн байдаг аж.
Нэмж хэлэхэд 0-2 хүртэлх насны хүүхэд болон чихрийн шижинтэй хүмүүс зөгийн балыг хэрэглэж болдоггүйг анхаарах хэрэгтэй.
Учир нь зөгийн баланд агуулагддаг "Clostridium botulinum" бактери нь хоол боловсруулах тогтолцоо нь бүрэлдэн хөгжиж гүйцээгүй 0-2 насны хүүхдэд сөргөөр нөлөөлөх бөгөөд халуурах, бөөлжих, нүүрний булчин сулрах эрсдэлтэй.