ЗӨВЛӨГӨӨ: Галын дуудлагыг 101, гамшиг ослын дуудлагыг 105 дугаарт залгаж өгөөрэй

Admin | 2022-11-06


Иргэд та бүхэн аливаа эрсдэл, гамшиг ослын үед ямар дугаарт залгах талаар хэдийнэ мэддэг болсон байх. Гэхдээ иргэд яарч сандарсан үедээ мартах, дугаар андуурч залгаж цаг алдах тохиолдол их гардаг талаар мэргэжлийн хүмүүс ярьсан. Тиймээс тусгай дугаарын мэдээллийг орууллаа. Та бүхэн цээжлээд аваарай. Доорх тусгай дугаарууд руу залгахад үнэ төлбөргүй болно. 

☎️101 Гал түймэр

☎️102 Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол

☎️103 Эмнэлгийн түргэн тусламж

☎️105 Гамшиг осол, аврах ажиллагаа

☎️108 Хүүхдийн утас

Харин дээрх тусгай дугааруудад хуурамч дуудлага өгөх, залгаж тоглох зэрэг үйлдэл гаргавал хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг бүү мартаарай. Учир нь тусгай дугаарын дуудлагын цаана хүний амь нас, эд хөрөнгө аюулд орсон байдаг учир хором мөч бүр үнэтэй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)