С.ЭНХБОЛД: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 500 гаруй мянган иргэн хамрагдаад байна

Admin | 2022-11-03


Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийгдэж байгаа  Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай газар дээр нь танилцаж байна.

2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4 хувь нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.

Тэрбээр "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Түүнчлэн оюутны эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор Эерэг хандлага-Эрүүл оюутан аяныг мөн энэ сараас эхлүүллээ.

Иргэд та бүхнийг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)