
Өчигдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд 9 давхраас эмэгтэй хүн амиа хорлохыг завджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /26 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилготойгоор тагтан дээрээ гарсан байсан аж. Тухайн эмэгтэйг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.