Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Admin | 2022-11-06


Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Шөнөдөө бүх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)