Сураггүй алга болсон 3 настай хүү горхины усанд осолдсон байжээ

Admin | 2022-11-06


   Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 05-ны өдрийн 21:00 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Г /3 настай эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул хаймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт, сонор сэрэмжээ сайжруулж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)