Гар урлаачдын бүтээлийг дэлхийн зах зээлд гаргана

Admin | 2022-11-07


   Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Соёлын яам Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-тэй хамтран хоёр дахь жилдээ “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл” цогц арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэ жилийн үзэсгэлэн, сургалт, форум энэ сарын 9-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хот, орон нутгийн гар урлаач, гар урлалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. 

Соёлын сайд Ч.Номин: “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-тай   хамтран “Уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохиож байгаа юм. Энэ хүрээнд гар урлаачдыг чадавхжуулах сургалт хэлэлцүүлэг мөн болно. Соёлын сайд Ч.Номин энэ талаар  “Энэ удаагийн цогц арга хэмжээний хүрээнд гар урлаачдынхаа бүтээлийг бүтээгдэхүүн болгох, үйлдвэржилтэд шилжихэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт түлхүү чиглэсэн. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн бүтээлүүдээс хөгжүүлэлт, бойжуулалт хийж олон улсын зах зээлд гаргахад анхаарч байна. Гар урлаачдын бүтээл бүтээгдэхүүн болж эдийн засгийн эргэлтэд орсноор олон улсын зах зээлд гарах боломж бүрдэх юм. Цаашлаад 2023-2024 оныг аялал жуулчлал, Монголд зочлох жил болгож байгаа. Тэгэхээр Монголыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэнэ. Энэ утгаараа монгол ахуй соёлоо харуулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэмжих нь чухал” гэв.

ЖДҮҮ-ний  салбар Монгол улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 гаруй хувийг, ДНБ-ий 18.3 хувь, нийт экспортын орлогын 2.4 хувийг бүрдүүлдэг. Энэхүү форум цогц арга хэмжээгээр ЖДҮҮ салбарын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гаргах ач холбогдолтой болж буйгаараа онцлог. 

Үзэсгэлэнд монгол үндэсний хувцас урлал, эсгий урлал, монголын уламжлалт арьс ширэн эдлэл, монгол зураг, уламжлалт сийлбэр, уран хатгамал, оёдол, нэхэх, сүлжмэл, наамал урлал  болон үндэсний хөгжмийн зэмсэг, мал аж ахуйн тоног хэрэгсэл, монгол дарханы уламжлалт арга ухаанаар бүтсэн олон төрлийн бүтээлүүд багтаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)