ЗӨВЛӨГӨӨ: Хар шоколадны ач тус

Admin | 2022-11-07


  2016 онд Хоолны нэмэлт тэжээлийн тухай сэтгүүл дээр гарсан амьтад дээр хийсэн судалгаагаар хар шоколадны зөв хэрэглээ нь сэтгэцийн олдмол өвчнийг бууруулдаг гэдэг нь нотлогджээ. Ажиглалтаар, 70 хувийн какаоны агууламж бүхий хар шоколадыг  3 сарын турш өдөр бүр эмийн тунгаар харханд өгсөн ба энэ нь түүний цусан дахь сахарын хэмжээ хэт ихсэх байдлыг бууруулж, тархины үйл ажиллагааг хэвийн болгосон үр дүнг үзүүлжээ. 

Хар шоколадны ач тус:

1. Зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Швед улсад 9 жилийн туршид хийсэн судалгаанаас үзвэл 7 хоногт нэг удаа хар шоколад идсэн эмэгтэй хүний зүрх өвчлөх эрсдэл 35 хувиар буурчээ.

2. Хар шоколад нь маш өег тул хүний өөх тостой, хэт чихэрлэг болон давстай хоол идэх хүслийг бууруулдаг байна.

3. Жирэмсэн хүнд эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн жирэмсэн байхдаа хар шоколад идвэл стресс даах чадвар өндөр болдог байна.

4. Стресс тайлж хүч оруулна. Хар шоколад нь хүний цусны эргэлтийг сайжруулж , тархинд хүч оруулан эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Нэг хайрцаг шоколад 100 гр орчим гэж үзвэл ихдээ л 30-60 гр шоколад идэх нь зүйтэй. Нөгөө талаас хар шоколадыг сонгож идэх хэрэгтэй байх нь байна шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)