
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн.
Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан. Ташрамд бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.” хэмээлээ.