ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг болно

Admin | 2022-11-07


Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тоймоос:

АТГ-ын Олон нийтийн төвд

09:00-12:00 цагт Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг болно.

“Блю Скай” зочид буудалд

10:00 цагт Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтны хоёрдугаар зөвлөгөөн болно.

Эрдэнэс таван толгой ХК-ийн байранд 

10:00 цагт Эрдэнэс таван толгой ХК-аас мэдээлэл хийнэ. 

МУИС-ийн номын санд

10:00-16:00 цагт "Орлоготой оюутан-Цагийн ажилд зуучлах өдөрлөг" зохион байгуулна. Өдөрлөгт Монголын шилдэг ажил олгогч байгууллагуудаас зарлагдсан цагийн ажилд шууд зуучлагдах, оюутнууд мэргэжил сонголтын зөвлөгөө авах боломжтой. 

Төрийн ордонд

10:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ. 

11:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэнэ. 

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Майнд Теч” ХХК-иас Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж, "Үнийн хувьсгал"-ыг эхлүүлж байгаагаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийнэ. 

Занабазарын музейд 

11:00 цагт Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэнг дэлгэнэ.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

11:00 цагт иргэн О.Энхмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандан шаардлага хүргүүлнэ. Мөн Сангийн сайд болон УИХ-ын Эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн гишүүдэд шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ.

Ардчилсан Намын байранд

12:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, Л.Отгонбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)