Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

Admin | 2022-11-07


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт энэ сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ. 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм. 

Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын “International Congress Center” хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа. 

Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов.   

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)