Хүүхэд зодсон багшийн талаар цэцэрлэг мэдэгдэл гаргажээ

Admin | 2022-11-07


Цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг унтсангүй гэж толгой руу нь олон удаа хүчтэй цохиж, алгадаж, улмаар хөнжлөөр толгойг нь хучиж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл тус цэцэрлэг Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг "Тэмүүлэл" цогцолбор аж. Тус цэцэрлэгээс цахим хуудсандаа дээрх явдалтай холбогдуулан уучлал гуйж, мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлд

"УУЧЛАЛ ХҮСЬЕ

“Тэмүүлэл” цэцэрлэгийн багш мэргэжлийн ур чадварын ноцтой алдаа гаргаж, хүүхдийн эрхийг зөрчиж хүүхдийн биед халдаж, шийтгэл үзүүлсэн үйлдэлд багшийн нэрийн өмнөөс болон ажил олгогчийн хувьд эцэг эх, асран хамгаалагчид, үйлчлүүлэгчдээс уучлал хүсье.

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөгч залуу багш хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн туршилтын богино хугацаанд гаргасан энэхүү үйлдэл нь Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж,Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүйд харамсаж байна.

Манай хамт олны дунд мэргэжлийн туршлага, ур чадвартай, сэтгэл зүтгэлтэй олон багш, үйлчилгээний ажилтан ажилтан сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насанд хүрээгүй бага насны хүүхдүүдэд үйлчилж,тэдний асран хамгаалагчдыг сэтгэл тайван ажил төрлөө хийх боломжийг бүрдүүлж бүтэн 10 жилийн турш хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн.

Цаашид “Тэмүүлэл” цэцэрлэгийн хамт олон багшийн ёс зүйг дээдэлж, мэргэжлийн түвшинд хариуцлагатай ажиллаж, багшийн нэр хүндийг өргөж явах болно.

“ТЭМҮҮЛЭЛ” ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА" гэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)