
Дархан-Уул аймагт сургуулийн орчинд газ дэлбэрч 30 орчим хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймаг, Дархан сум сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг энэ сарын 08-ны өнөөдрийн 11:05 авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С”, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.