
"NoDoubleStandart" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа бид мэдээлсэн билээ.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, Э.Одбаяр нарын иргэдийг харьяа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй буюу "зорчих эрхийг хязгаарлах" ял оноосон байна. Дээрх нэр бүхий иргэдийг Эрүүгийн хуулийн 13.14, 23.1.1-д заасан гэм буруутайд тооцсон аж.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
- 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх
- 1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.