Усанд орж байх үедээ утсаа цэнэглэснээс болж тогонд цохиулж амь насаа алджээ

Admin | 2022-11-08


Усанд орж байхдаа тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн мэдээлэл дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй Л нь угаалгын өрөөндөө түлэгдсэн шархтай нас барсан байсан байжээ. Шинжээчдийн урьдчилсан үзлэгээр уг хохирогч иргэн усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байж болзошгүй гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)