Н.УЧРАЛ: Гадаадын сургуульд мөнгөө төлбөл хэн ч төгсөнө, мал байсан ч төгсөнө

Admin | 2022-11-08


  "Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гадаадад суралцсан их сургууль төгсөгчидтэй холоотой байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Ямар ур чадвартай вэ гэдгийг үнэлдэг болохоос биш мөнгө төлбөл ямар ч хүн аль ч сургууль төгсөж болдог нийгэм. Гадаадын их сургууль төгсөөд ирэхээр мундаг байна гэж хүмүүс буруу боддог. Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэр нь том том юм яриад байдаг. Манай салбар сургуульд сурсныг биш ур чадварыг үнэлдэг салбар. Ер нь дэлхий дахин өөрөө тийшээ явж байна" хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)