
Бид гэрийн нөхцөлд өд болон сөдөн куртикээ буруу угааснаас болж өд нь бөөгнөрч куртик маш нимгэн болчихдог. Тэгвэл энэ тохиолдолд өдийг хэрхэн тараах талаар дараах зөвлөгөөг хүргэе.
Угаалгын машинд өд, сөдөн куртикийг хэрхэн угаах вэ?
1. Угаалгын машинд хийхээсээ өмнө цахилгааныг цахилгаандаж товчийг нь бүрэн товчилно. Куртикнийхээ малгайны үсийг аваад куртикээ дотроор нь эргүүлээрэй
2. Куртикээ дангаар нь угаалгын машинд хийнэ
3. Хуурай угаалгын нунтгаар угаахыг хориглох тул шингэн угаалгын нунтаг хэрэглэнэ
4. Усны бага хэмд буюу 30 хэмийн ус хамгийн тохиромжтой, зөөлөн горимыг сонгоно. 3-4 удаа зайлна
5. Угааж дууссаны дараа өд, сөдийг бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Үүний тулд 3-4 ширхэг теннисний бөмбөг хамт хийж угаагаарай
6. Цэвэр агаарт хатаана. Паар эсвэл асаж байгаа галын дэргэд хатааж болохгүй
7. Куртик нь нэг өдөрт хатахгүй тул үе үе эргүүлж сэгсэрч байгаарай. Ингэснээр өд, сөд нь сална.
Нэмж хэлэхэд юун түрүүнд сайтар хатаагаад улмаар бөөгнөрсөн өдийг салгахын тулд нарийн саваа эсвэл шугамаар цохиж бөөгнөрсөн дүүргэгчийг задална. Задарсан дүүргэгч хөвсийхгүй нимгэн мэт санагдаж болох юм. Харин өд сөдөн дүүргэгч биеийн дулаанаар өөрөө хөвсийж тэлдэг онцлогтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН СТАНДАРТЧИЛЛЫН ТЕХНИКИЙН ХОРООНЫ...
tentsver.mn | 1 цагийн өмнө


Монгол Улсад Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев тө...
tentsver.mn | 21 цагийн өмнө



























