Хулгайлсан хоёр тооны адуугаа нядалсан байсныг илрүүлжээ

Admin | 2022-11-09


Бүлэг этгээдүүд хоёр тооны адууг хулгайлан нядалжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Сарын гэзэг гэх газраас 2 тооны адуугаа хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 36 настай эрэгтэй “Ц”-ийн хоёр тооны адууг 55 настай эрэгтэй “О”, 44 настай эрэгтэй “Ч” нар нь бүлэглэн хулгайлж нядалсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)