
УИХ-ын гишүүн, АН-ын дарга гэгдэх О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хамт мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр О.Цогтгэрэл "Улсын Дээд шүүхийн шийдвэрээс харахад бидний зөв гэдгийг харуулсан.УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болж, Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулсан. УИХ дахь АН-ын бүлгийн 8-9 гишүүн бүгд нэгдмэл байр суурьтай байгаа. Д.Ганбат гишүүн ч энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээж авна гэдэгт итгэлтэй байна" гэв.