ҮЙЛ ЯВДАЛ: “Хаданд сийлсэн эртний ураг” тусгай үзэсгэлэн нээгдэнэ

Admin | 2022-11-09


МУИС-ийн номын сангийн байранд

09:00 цагт “Хими-2022” эрдэм шинжилгээний Үндэсний анхдугаар хурал болно.

Монголын Үндэсний номын санд

09:00 цагт Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форум болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

11:00 цагт УИХ-ын гишүүн, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат болон тус намын удирдлагууд чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д

10:00 цагаас "Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал" сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулна.

“Корпорайт конвеншн” төвд

11:30 цагт Монголын загварын хамгийн том шоу "FLORAISON HIGH FASHION SHOW-2023" болох талаар мэдээлнэ. 

Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд

12:00 цагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийнэ. 

Монголын Үндэсний музейд

12:00 цагт “Хаданд сийлсэн эртний ураг” тусгай үзэсгэлэн нээгдэнэ. 

Хүүхдийн урлан бүтээх төвд 

14:00 цагт БНСУ-ын ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй "Монгол, Солонгосын соёл урлаг" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн наадмын нээлт, шагнал гардуулах ёслол болно. 

ШУА-ийн байранд

“Хөвсгөл, Байгал нуур: Экологи, эдийн засгийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар Орос-Монголын хамтарсан судалгааны баг Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахад экологи эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар хэлэлцэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)