
Өргөө амаржих газрын гадна машиндаа төрсөн эмэгтэйн асуудал цахим орчинд цацагдсан цагаасаа хойш олныг талцуулаад байгаа билээ. Тэгвэл тус эмэгтэйн нөхөр Э.Анхбаяр Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж гомдол гаргажээ.
Тэрбээр гомдолдоо "Нэгдүгээр төрөх эмнэлэг болон Эрүүл мэндийн сайд С.Энболд танаа 2022 оны 12 сарын 31-ний өдрийн орой эхнэр маань нэгдүгээр төрөх эмнэлгийн гадна ирээд эмнэлгийн тусламж авъя гэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар харъяаллын дагуу Баянзүрх "Амгалан амаржих" явах юм биш үү гэсэн. Бид яг харъяаллаар нэгдүгээр төрөх эмнэлэгт төрөх ёстой. Гэвч эмч нар Амгаланд төрөх ёстой гэж цаг алдан маргалдсан. Мөн эмнэлгийн гадна ирээд орж чадалгүй гадна талд нь төрсөн. Эмнэлэгт төрөх бүрэн боломжтой байсан. Дүн өвлийн хүйтэнд машинд төрөөд нэгдүгээр төрөх рүү ортол ингээд гадаа машинд 15-17 минут болж орсон. Эмнэлгийн орчмын мөс ихтэй, орох гарах хаяг тодорхойгүй мөн ёс зүйн муутай үүнийг засаж Эрүүл мэндийн сайд С.Энхболд харъяаллын дагуу төрүүлэх гэсэн тушаалаас болж эхнэр гадаа төрсөн. Үүнд гомдолтой байна. Иргэн Э.Анхбаяр" гэжээ.