
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.