
Сар шинийн баярын гол идээний нэг бол хонины ууц. Хонины ууц өнөө жил жингээсээ хамаараад 250 мянган төгрөгөөс 350 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тухайлбал, 25-27 кг жинтэй хонины ууц 280 мянган төгрөгийн үнэтэй бол 30-35 кг жинтэй хонины ууц 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин 35 кг-аас дээш жинтэй хонины ууц 300 мянган төгрөгөөс 350 мянган төгрөгийн үнэтэй байна.