
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан иргэн шалгуулах шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид халдсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас "2023 оны гуравдугаар сарын 24-ний 23:00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Согтуу жолооч машинаа хөдөлгөөд байна" гэсэн мэдээлэл ирсэн. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу очиход Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь согтуугаар машинаа жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэл байсан тул шалгуулах шаардлага тавьжээ. Тухайн жолооч хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчид халдсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Улс төр
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүү...
tentsver.mn | 15 цагийн өмнө



























