
Сүхбаатар аймаг 5 ханатай гэр шатаж нэг иргэн галд өртөж амиа алджээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 4-ний өдрийн 19:03 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Б /49 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.