
Автомашин шатаж гурван иргэн галд өртөн түлэгдсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автозамын зорчих хэсэг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /51 настай, эрэгтэй/, иргэн Г /40 настай, эрэгтэй/, иргэн Г /43 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.