
“Tesla” компани Америк дахь цахилгаан автомашинуудынхаа үнийг 2-6 хувь хүртэл буурууллаа. Тодруулбал, Мodel S, X-н үнийг 5000 ам.доллароор, Model Y-г 2000, Model 3-г 1000 ам.доллароор тус тус хямдруулжээ. Энэ нь тэдний энэ оны тав дахь хямдруулалт юм. Ингэж хямдруулж байгаа нь энэ сараас хэрэгжих цахилгаан автомашины татварын хөнгөлөлттэй холбоотой хэмээн шинжээчид үзэж буй.