
Цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” компанийн ашиг сүүлийн 14 жилийн хугацаан дахь түүхэн доод түвшинд хүрэв. Тодруулбал, тэдний I улирлын орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс 19 хувь буурч 47.8 тэрбум ам.доллар болсон байна. Тэдний чипийн үйлдвэр 3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь ашгийг 96 хувь буурч 455 сая ам.доллар болоход нөлөөлжээ.