
“HoReCa Mongolia” чуулган тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жил бүр зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчдийг нэгтгэдэг тус чуулган энэ “Gastronomy & Tourism” сэдвийн хүрээнд явагдана. Тус чуулганд 9 зочин илтгэгч болон зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, рашаан сувилал, зоог болон катеринг үйлчилгээ эрхэлдэг 300 гаруй төлөөлөгчид нэг дор цуглаж, харилцан мэдээлэл, туршлагаа солилцоно. Чуулган дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагт болно.