
ОБЕГ-аас баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болох талаар мэдээлэл өгсөн.
Тодруулбал, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Завханы нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.
Мөн Баян-өлгийн хойд, Баянхонгорын баруун болон өмнөд, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Архангайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Тэгвэл цасан шуурга шуурч, гамшигт үзэгдлийн улмаас өнөөдөр Ховд аймагт сургууль, цэцэрлэгүүд амрахаар болжээ.