
Aрдын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан” нэрээр тоглогдох гэж байгаа билээ.
Тэгвэл тэд "Тамгагүй төр" жүжгээ монгол үзэгчдэдээ зориулан дөрөвдүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гурван удаа УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болжээ. “Тамгагүй төр” жүжгийг өмнө жилийн дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 40740 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх мэдээллийг тэд дэлгэсэн бөгөөд ахиад ч тоглогдох нь ээ.