
Хятад, Монголын хамгийн том авто замын боомт болох Ганцмод боомтын ачаа эргэлтийн хэмжээ энэ он гарсаар 10 сая тонн давжээ. Энэ талаар тус боомтын захиргаанаас мэдээллээ.
Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-д байрладаг Ганцмод боомтоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 22-ны хооронд 10.02 сая тонн буюу өдөрт 112 600 тонн ачаа тээвэрлэжээ.
Ингэснээр Ганцмод нь 2023 он гарсаар 10 сая тонн ачаа тээвэрлэсэн тус бүс нутаг дахь анхны авто замын боомт болж, 2022 оныхоос ойролцоогоор дөрвөн сарын өмнө уг үзүүлэлтэд хүрсэн байна. Боомтын худалдааг хөнгөвчлөхийн тулд нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлахаар ажиллаж байгааг захиргааны төлөөлөгчид онцолжээ. Ганцмод боомт нь Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн импортын томоохон суваг бөгөөд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 20 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 20 цагийн өмнө



























