
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөлтэй ярилцаж байна. Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, санал солилцож, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгах юм. Уулзалтад нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож байна. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн "Хараа мандал" ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал "Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн таван төвтэй. Манай эмнэлэг дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна.
Мөн өрхийн дөрвөн эмнэлэг дундаа нэг машинтай. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна. Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 16 цагийн өмнө



























