
Узбекистаны нийслэл Ташкент хотод өнөөдөр сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа болон сугалаа өчигдөр болсон аж. Өнөөдөр манай гурван ширэн бээлийтэн рингэнд гарна. 57 кг-ын жинд Хархүүгийн Энх-Амар, 60 кг-д Тэгшжаргалын Энхтөр, 92 кг-д Халийн Бекнур нар тэмцээний салхийг хагална. Х.Энх-Амар Туркийн С.Батухантай, Т.Энхтөр Палестины боксчинтой, Х.Бекнур Босни-Герцоговины Жемал Бозняктай тус тус нударга зөрүүлнэ.