
Ташкентад болж буй боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөж байгаа Армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга Б.Чинзориг эхний тойрогтоо Австрали улсын тамирчин Максимлиан Макклеритэй тоглож шүүгчдийн санал нэгтэй 5:0-ын харьцаагаар ялалт байгууллаа. Манай боксчин дараагийн тойрогт Лесото болон Камерун улсын тамирчдын ялсантай тоглоно.
Дэлхийн аваргын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас хоёр ширэн бээлийтэн рингэнд гарч тулалдана. 60 кг-д Т.Энхтөр хоёр дахь тулаанаа Доминиканы тамирчинтай хийх бол, 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Францын тамирчинтай хүч үзнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙ...
tentsver.mn | 7 цагийн өмнө

Улс төр
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний ит...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Улс төр
Э.БАТШУГАР: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сай...
tentsver.mn | 11 цагийн өмнө



























