
Бага насны хүүхдийг нь бөмбөгөөр санаандгүй оносны төлөө өсвөр насны хүүг зодсон нэгэн залуугийн бичлэг цахим орчинд цацагдсан.
Бичлэг хийсэн эмэгтэй цагдаад мэдэгдсэний дагуу СБД-ийн цагдаагийн хэлтсээс тухайн этгээдийг олж тогтоон шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар зодуулсан хүү 14 настай бөгөөд хүүг 2-3 алгадаж, амьсгалж чадахгүй нөхцөл байдалтай байсан байна.