
Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт зохиогдсон. Уг тэмцээнд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат “D” (51-55 нас) ангиллын 100 кг-ын жинд хүч үзэв. Тэрбээр жиндээ түрүүлж алтан медаль хүртсэн байна. Ингэснээр А.Сүхбат аварга 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээндээ дахин гарч буй тохиолдол болов.