
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 1519 болж, өмнөх оны мөн үеэс 22 (1.5%)-оор өссөн байна. Объектын түймэр 2023 оны эхний дөрвөн сард 1118 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 64 (5.4%)-өөр буурсан бол газар хөдлөлт 29 удаа бүртгэгдэж, 6 (26.1%)-гаар өссөн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 59 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс 17 (40.5%)-гоор өссөн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 12.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.