
Өвөрхангай аймгийн Бүрд суманд 17 настай эрэгтэй хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр тус хэрэг гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хүүг боомилж, амиа хорлосон хэмээн мэдээлсэн юм. Албаны эх сурвалжаас тодруулахад урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.