
Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа. Засвар хийх хугацаанд халуун ус хязгаарладаг. Өнөөдөр буюу тавдугаар сарын 22-30-нд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.
Карьер
Буян ХХК
013-р анги
Төв цэвэрлэх байгууламж
21-р хорооллын орчмын хэрэглэгчид
Буянт-Ухаа I,II хороолол
Нисэх орчим.
"УБДС" ТӨХК-аас тайлбарласнаар, найм хоногийн хугацаанд Сонсголонгийн гүүрэн доорх дулааны шугамд урсгал засвар хийх юм байна. Бага тойрог орчмын хэрэглэгчдийнхийг наймдугаар сарын 1-н хүртэл, бусад байршилд 7-14, 21 хоног халуун ус тасална хэмээн мэдээлж байв.