
Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл хичээллээд зуны амралт нь эхлэх хуваарьтай байна. Тодруулбал, 4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.
Зуны амралтын хуваарь:
1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 26-наас
4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.