
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод хийлдэг гулсуур салхинд хийсэж хүүхдүүд гэмтжээ. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр тавдугаар сарын 27-ний өдрийн 15 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтжээ. Хоёр хүүхэд хүнд ухаангүй сэхээний тасагт эмчлүүлж байна.