
Говь-Алтай аймгийн Бугат сумын гуравдугаар багийн “Ган нам” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 49 км-т өглөөний 05:36 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.